ШИНЭХЭН НЯГТЛАН БОДОГЧ БҮРИЙН МЭДЭЖ БАЙХ ШААРДЛАГАТАЙ 5 ЗҮЙЛ

      Нягтлан бодогч гэдэг бол хариуцлага өндөртэй мэргэжил. Нягтлан бодогчгүй байгууллагад тухайн газрын орлого зарлага зөв бүртгэгдэж буй эсэх, санхүүгийн тайлан зөв гарч байгаа эсэх зэргийг хянахад хүндрэл гардаг. Мэдээллийн өрсөлдөөнт эрин зуун болж буй энэ үед нягтлан хүн санхүү, эдийн засгийн хэрэгцээт мэдээллийг байгууллага, удирдлагадаа өгч, нийгэм эдийн засгийн уналт өсөлт тухайн байгууллагад хэрхэн нөлөөлөх талаар таамаглал судалгаа гаргаж, удирдлагадаа зөвлөгөө өгч байх зэрэг нь нягтлан бодогчдын бас нэгэн үүрэг болж байна.

ИНГЭЭД ШИНЭХЭН НЯГТЛАН БОДОГЧ БҮРИЙН МЭДЭЖ БАЙХ ШААРДЛАГАТАЙ 5 ЗҮЙЛИЙГ ТАНД ХҮРГЭЕ

 

1. Мэргэжлийн ёс зүй

Нягтлан хүн компанийн эд хөрөнгө, ажилчдын цалин хөлсийг хариуцаж байдаг. Түүнд компанийн удирдлага, ажилчид бүгд итгэж байдаг учраас мэргэжлийн ёс зүйтэй байх нь маш чухал. Тиймээс Нягтлан бодогчдын ёс зүйн дүрэмтэй танилцаж тэдгээрийг ажил үүрэгтэй тусгаж байх хэрэгтэй. Мөн нягтлан хүн өргөсөн тангарагтаа үнэнч байж, мэргэжлийнхээ нэр хүндийг дээшлүүлж байх нь чухал.

2.Анхан шатны баримтын иж бүрдлийн талаарх мэдэгдэхүүн

АШБ нь НББ-ийг үнэн зөв хөтлөх суурь болдог бөгөөд тэдгээрийн иж бүрдэл нь чухал ач холбогдолтой. Тухайлбал, Бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл-Бэлэн мөнгөний зарлагын баримт-Тухай зардлын баримт зэрэг нь ач холбогдол өндөртэй болно.

АШБ-уудыш ашиглан :

  • Цалин хөлстэй холбоотой тушаал шийдвэр, цагийн балансыг үндэслэн цалин бодох
  • Бэлэн мөнгөний үлдэгдлийг баталгаажуулж тооллого хийх
  • Харилцагчийн өглөг,авлагын үлдэгдлийг баталгаажуулж байх гэх мэт олон зүйлсийг хийж гүйцэтгэнэ.

 

3.Мэргэжилтэй холбоотой хууль зүйн мэдээлэлтэй байх

НББ –ийн тухай болон татварын багц хууль тогтоомж, түүнтэй холбогдон гарсан, дүрэм журмын талаар мэдлэгтэй байх, эдгээрт орж буй нэмэлт өөрчлөлтүүдтэй цаг тухайд нь танилцаж байх нь чухал.

 

4.Нягтлан бодох бүртгэлийн програм дээр ажилладаг байх

НББ-ийн программ дээр хэрхэн ажиллах, аль програм ямар байгууллагад тохиромжтойг мэдэж байхаас гадна Microsoft-ийн хэрэглээний программ дээр ажилладаг байх.

 

5.Өөрт хэрэгцээт сайтуудыг мэдэж байх

Аж ахуйн нэгж байгууллагын санхүү, татварын тайлангуудыг гаргахад хэрэгцээтэй суурин буюу онлайн програмуудыг мэддэг байх,  Эдгээрээс Монгол улсын Сангийн яамнаас зөвшөөрөл авсан санхүүгийн програмууд дээр  ажиллах чадвартай байх шаардлагатай.Түүнчлэн:

  • www.Legalinfo.mn- Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
  • Анхан шатны маягтууд татаж авах сайт
  • Mta.mn- Татварын маягт, хууль тогтоомж тэдгээртэй холбогдох дүрэм журам
  • e-balance.mof.gov.mn
  • ndaatgal.mn/nd8 зэрэг сайтуудыг мэдэж байх хэрэгтэй.