Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг өөрийн үйл ажиллагааны онцлог, дотоод дүрэм, журам, зохион байгуулалтын бүтэцтэй уялдуулан санхүүгийн албаны үйл ажиллагааны процесс, нягтлан бодох бүртгэлийн зохион байгуулалтыг системчлэн нэвтрүүлж чадвал хүний хүчин зүйлээс хамаарах эрсдэлийг бууруулах бүрэн боломжтой юм. Тиймээс бүтээгдэхүүнийг нутагшуулан хөгжүүлэхээр хийлгэж буй мөнгөн дүнг зардлаас илүү ирээдүйд эргэн төлөгдөх хөрөнгө оруулалт байлгахад анхааран ажилладаг.
- Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг таны бизнесийн үнэ цэнийг нэмэгдүүлнэ
Өөрийн байгууллагад зориулан тусгайлан боловсруулсан бодлогын баримт бичигтэй болсоноор бизнес эрхлэгч та бүтээгдэхүүн үйлчилгээний өртгийг зөв тооцох, санхүү татварын бүртгэл зөв алдаагүй хийгдэх, мэдээллийг урсгал тасралтгүй болж удидлагыг үнэн зөв мэдээллээр тогтмол хангах, санхүүгийн мэдээ мэдээллүүд цаг хугацаандаа боловсруулагдах, дотоод хяналт сайжрах, ажил үүргийн хуваарилалт тодорхой болох зэрэг ач холбогдолтой.
- Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг нь танай байгууллагын чиглүүлэгч луужин
Хэн нэгний ажлыг орлон хийх, шинэ ажилтан ажилд ороход ажлын гүйцэтгэл чанаргүй хийгдэх цаг хугацаа алдах тохиолдол гардаг. Харин бодлогын баримт бичиг ажилтанд хэрэгцээт мэдээлэл үйл ажиллагааны дэс дарааллыг ямар ч тохиолдолд ойлгомжтойгоор хүргэж, хэрэгцээт мэдээллээр хангаж байдаг. Үр ашигтай оновчтой нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг тогтмол ашиглаж нутагшуулснаар та өөрийн бизнесийг хэмжиж чадах ба хэмжиж чадсанаар удирдаж чадна.