card

"Монголтакс ТМЗ" ХХК нь 20 жилийн ойг тохиолдуулан Нягтлан бодох бүртгэлийн улсын XXVII олимпиадыг ивээн тэтгэж, оюутан залуусаа дэмжин ажиллаж байна.

"Монголтакс ТМЗ" ХХК нь 20 жилийн ойг тохиолдуулан Нягтлан бодох бүртгэлийн улсын XXVII олимпиадыг ивээн тэтгэж, оюутан залуусаа дэмжин ажиллаж байна. 2026 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр "Монголтакс ТМЗ" ХХК-ийн удирдлагууд Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтын (ММНБИ) гүйцэтгэх захирал Б.Оюунбаатартай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж, баталгаажууллаа. Санхүүгийн салбарын чанар, стандарт нь чадварлаг мэргэжилтнүүдээс эхэлдэг. Оюуны өрсөлдөөнийг дэмжих нь бидний нийгмийн хариуцлага юм. Мэдлэгээрээ манлайлах ирээдүйн нягтлан бодогч нартаа амжилт хүсье!

Дэлгэрэнгүй
ХҮРЭЭНД ТАТВАРЫН МЭРГЭШСЭН ЗӨВЛӨХИЙН НИЙГЭМЛЭГЭЭС ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙГАА ТМЗ-ИЙН ЁС ЗҮЙН ӨДӨРЛӨГИЙГ ДЭМЖИЖ АЖИЛЛАА.

ХҮРЭЭНД ТАТВАРЫН МЭРГЭШСЭН ЗӨВЛӨХИЙН НИЙГЭМЛЭГЭЭС ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙГАА ТМЗ-ИЙН ЁС ЗҮЙН ӨДӨРЛӨГИЙГ ДЭМЖИЖ АЖИЛЛАА.

МОНГОЛТАКС ТМЗ ХХК НЬ 20 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ТАТВАРЫН МЭРГЭШСЭН ЗӨВЛӨХИЙН НИЙГЭМЛЭГЭЭС ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙГАА ТМЗ-ИЙН ЁС ЗҮЙН ӨДӨРЛӨГИЙГ ДЭМЖИЖ АЖИЛЛАА. Татварын мэргэшсэн зөвлөхийн ёс зүйн өдөрлөг өнөөдөр МҮХАҮТ-ын их танхимд зохион байгуулагдлаа. Энэхүү өдөрлөгт Монголтакс ТМЗ ХХК-ийн үүсгэн байгуулагч, Татварын мэргэшсэн зөвлөх, Доктор Х.Тунгалагмаа "Нэг дүрмийн тоглолт" сэдвээр илтгэл тавьж оролцлоо. Өдөрлөг танхим, цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдаж ойролцоогоор танхимаар 250 гаруй, цахимаар 100 гаруй нийт 400 орчим татварын мэргэшсэн зөвлөхүүд хамрагдлаа.

Дэлгэрэнгүй
20 ЖИЛ ХАМТДАА: ТАНЫ ИТГЭЛ - БИДНИЙ ҮНЭ ЦЭН

20 ЖИЛ ХАМТДАА: ТАНЫ ИТГЭЛ - БИДНИЙ ҮНЭ ЦЭН

20 ЖИЛ ХАМТДАА: ТАНЫ ИТГЭЛ - БИДНИЙ ҮНЭ ЦЭН 20 жил гэдэг бол... ✅ 7,300 өдрийн мэргэжлийн хариуцлага ✅ Үе үеийн шилдэг мэргэжилтнүүдийн нэгдэл ✅ Харилцагчдын маань бизнесийн амжилт юм. Бидэнтэй хамт байсан үе үеийн ажилтнууд, тэдний хайртай гэр бүлүүд болон эрхэм түншүүддээ баярлалаа. Бид илүү ихийг хамтдаа бүтээх болно!

Дэлгэрэнгүй